ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Авто замын тээвэр

Манай хамт олон улс хоорондын болон орон нутгийн авто тээврийн бүх үйлчилгээг ( энгийн, хүнд даацын, тусгай зориулалтын, авто кран ) зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр хүссэн газарт тань найдвартай тээвэрлэж хаалганаас хаалганд үйлчилгээг танд санал болгох болно.

Агаарын тээвэр

Дэлхийн аль ч хотоос Монгол руу, Монгол улсаас дэлхийн аль ч улс, хот руу бага овортой ачааг агаарын тээврийн шууд болон дамжин өнгөрөх нислэгүүдээр дамжуулан түргэн шуурхай найдвартай зохион байгуулах болно.

Далайн тээвэр

Монгол улс нь далайд гарцгүй гэдэг утгаараа хөрш улсууд болох БНХАУ, ОХУ болон Европын далайн боомтуудаар дамжуулан Төмөр зам, Агаар болон Авто тээвэрт шилжүүлэн ачих замаар Импорт, Экспортын ачаа барааг тээвэрлэж байна.

Төмөр замын тээвэр

Пролог Солюшн ХХК нь Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийг ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах нь компаний үйл ажиллагааны зонхилох нэгэн чиглэл юм.

Транзит тээвэр

Монгол Улсын газар зүйн байршлын онцлог, давуу талыг ашиглан авто болон төмөр замаар ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын газар нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийг ХАМГИЙН ХЯМД, НАЙДВАРТАЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ зохион байгуулахын зэрэгцээ хилийн боомт дахь өөрийн компанийн төлөөлөгчөөр дамжуулан  тээвэрлэлтийн мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй хүргэж байна.

Экспортын тээвэр

Манай хамт олон Монгол Улсаас экспортын үйл ажиллагааг бүх төрлийн тээврийн хэрэгслээр тогтмол гүйцэтгэдэг. Бид дэлхийн аль ч улс руу ноос ноолуур, арьс шир, тоног төхөөрөмж, хүнсний болон уул уурхайн бүтээгдэхүүн, төслийн томоохон ачааны тээвэрлэлтийг баримт бичгийн бүрдүүлэлт, бэхэлгээ, сав баглаа боодол, гаалийн бүрдүүлэлт зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээний хамт мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.

Түүвэр буюу цуглуулбар ачааны тээвэр /LTL, LCL/

Ачааны жин, хэмжээ, шинж чанар зэргийг үл харгалзан бүх төрлийн тээврийг ашиглаж бусад ачааны хамт богино хугацаанд, хямд зардлаар  тээвэрлэх боломжтой.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Авто тээврийн хүргэлтийн үйлчилгээ

Хот доторхи болон орон нутгийн автомашины тээвэрлэлтийн үйлчилгээг таны ачаа гарт тань хүрэх хүртэлх бүхий л хугацаанд хамгийн боловсронгуй, уян хатан үнийн нөхцөлөөр ачааны шинж чанар, онцлогоос шалтгаалан энгийн жижиг илгээмжээс эхлэн онцгой болон тусгай нөхцөл шаардсан бүх төрлийн ачаа, их даацын чингэлэгүүд, үнэ цэнэтэй ачаа болон тэсрэх дэлбэрэх ачааг харуул хамгаалалтан доор өргөн цар хүрээтэй тээврийн хэрэгслэлийн сонголттойгоор үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэн, үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу тохирсон хугацаанд нь, чанарын доголдолгүйгээр авто тээврийн хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна.

Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ

Ачаа тээвэрлэхтэй холбоотой бүх үйл явц нь нэг компаний хяналтан дор явагдах нь нэн тохиромжтой. Энэ нь баримт бичиг, мэдээллийн солилцоог хялбарчилж, тээвэрлэлтийн зохион байгуулалтыг хурдасгадаг.
Тээвэрлэлтийн бүх үе шатанд янз бүрийн нөхцөл байдал үүсч болзошгүй бөгөөд үүний үр дүнд ачаа эзэмшигчийн бараа бүрэн буюу хэсэгчлэн гэмтэх, алдагдах эрсдэлтэй байдаг.
Манай компани нь зөвхөн найдвартай, хариуцлагатай даатгалын түншүүдтэй хамтран ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ ачааны бүрэн аюулгүй байдлыг хангах үүднээс ачаа тээврийн даатгалын үйлчилгээг тогтмол санал болгож байна.

Терминалын үйлчилгээ

Улаанбаатар хотын баруун, зүүн, төвийн бүсүүдэд байршилтай нэг цэгийн үйлчилгээ бүхий гаалийн хяналтын бүсүүд мөн түүнчлэн бусад хилийн өртөө, боомтуудаар дамжуулан тээвэр-логистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Бүх төрлийн ачааг ачиж, буулгах, хадгалах, бэхлэх, эзэнд нь олгох, ачааг жинлэх
  • Импортоор ирсэн ачааг гаалийн баталгаат болон хяналтын агуулахаар дамжуулан ачааны бүрэн бүтэн байдлыг хангахуйцаар ачиж, буулгах
  • Дулаан болон ердийн агуулахад ачааг хадгалах
  • Тээврийн бичиг баримтын боловсруулалт, ачааг мэргэжлийн хяналт, гаалийн үзлэгт оруулах
  • Банк, санхүүгийн үйлчилгээ авах

Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ

Бид импорт ба экспортын гаалийн бүрдүүлэлтийг гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, бусад хууль тогтоомжийн дагуу таны алт мэт үнэт цагийг хэмнэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн бүх үйл явцыг бүрэн хяналтанд авснаар үндсэн бизнестээ анхаарах цаг хугацаа, боломжийг олгон таны ачааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйлчилгээг мэргэжлийн зөвлөгөөг хослуулан үзүүлж байна.

 

Инкотермс 2020 – EXW – Ex work нөхцлийн тухай

Инкотермс 2020 – EXW – Ex work нөхцлийн тухай

ИНКОТЕРМС 2020 | EXW Ex Works нөхцөл гэж юу вэ? Энэхүү нөхцөлөөр илгээгч буюу худалдагч тал ачаа барааг хүлээн авагч буюу худалдан авагчид өөрийн үйлдвэр, агуулахад худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгч нийлүүлэлт хийх нөхцөл юм. Хоёр тал харилцан тохиролцож...

read more
Тээвэр зуучийн компанийг сонгоход анхаарах 5 зүйлс

Тээвэр зуучийн компанийг сонгоход анхаарах 5 зүйлс

Олон улсын худалдаа болон олон улсын тээвэрт тээвэр зуучлалын байгууллагууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Таны үнэ цэнэтэй ачаа барааг нэг цэгээс нөгөө цэгт хүргэхэд шаардлагатай тээвэрлэлтийн үйл явцад тулгарч болох бүхий л ажлуудыг таны өмнөөс хийж гүйцэтгэдэг...

read more
Орос, Европын улсуудаас ТИР буюу авто машинаар импортын тээврийг Монгол улс руу хэрхэн гүйцэтгэж байгаа вэ?

Орос, Европын улсуудаас ТИР буюу авто машинаар импортын тээврийг Монгол улс руу хэрхэн гүйцэтгэж байгаа вэ?

Европын улсууд болон Оросоос авто машинаар тээвэр хийх боломжтой юу?    Улан-Үд / Алтанбулаг боомтод ТИР машины жолоочоос Ковид-19 халдвар илэрсэнтэй холбоотой Алтанбулаг боомтоор авто машинаар ачаа тээвэрлэхийг 2021 оны 1 - р сарын 18 хүртэл түр хязгаарлаад...

read more

Үнийн санал авах

Үнийн санал авах
Агаар, далай, төмөр зам, авто зам, түүвэр ачаа зэргийг бичнэ үү.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Их хуралдай оффис, 7 давхарт 703 тоот

УТАС: 7011-9008 /+976/

И-МЭЙЛ: marketing@prolog.mn