Европын улсууд болон Оросоос авто машинаар тээвэр хийх боломжтой юу? 

 

Улан-Үд / Алтанбулаг боомтод ТИР машины жолоочоос Ковид-19 халдвар илэрсэнтэй холбоотой Алтанбулаг боомтоор авто машинаар ачаа тээвэрлэхийг 2021 оны 1 – р сарын 18 хүртэл түр хязгаарлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд ачаа хойд бүс нутагаас ачаа тээвэрлэх боломжгүй гэсэн ойлголттой байна. Бид энэхүү нөхцөл байдалд дараах шийдлийг олоод байгаа юм. 

 

Орос улсаас түүвэр/цуглуулбар ачааны тээвэрлэлтийг дараах байдлаар хийж байна.

 

ОХУ – с ТИР машинаар тээвэрлэгдэж байсан цуглуулбар ачаануудыг Алтанбулаг боомт хаагдсантай холбоотойгоор ОХУ – ын Улан – Үд хотоос цуглуулбар ачааны вагонд шилжүүлэн ачиж Улаанбаатар хүртэл тээвэрлэлт хийж байна.

Европын улсуудаас түүвэр/цуглуулбар ачаа болон бүтэн машины тээврийг дараах байдлаар хийж байна.

Европын холбооны улсуудаас ТИР машин болон түүвэр ачааны тээврийг бид бүтэн чингэлэг болон түүвэр ачааны чингэлэгээр ачиж автомашинаар Наушки өртөө хүртэл тээвэрлэн, Наушки өртөөнөөс Улаанбаатар луу төмөр замаар тээвэрлэж байна.