БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ТУХАЙ

“Пролог Солюшн” ХХК улс хоорондын тээврийн зууч нь 2013 оноос тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд дэлхийн 90 гаруй орны 1000 гаруй мэргэжлийн агент бүхий томоохон сүлжээгээр төмөр зам, агаар, далай, авто зам зэрэг тээврийн бүхий л төрлөөр энгийн болон овор хэмжээ ихтэй, аюултай болон тусгай нөхцөл шаардсан ачааг, тээвэрлэлтийн явцад тохиолдож болзошгүй аливаа асуудал, хүндрэл бэрхшээлийг мэргэшсэн логистик менежерүүд болон баг хамт олон урьдчилан тооцоолсны үндсэн дээр мэргэжлийн өндөр төвшинд чадварлагаар түргэн шуурхай эрсдэлгүй зохион байгуулан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт байлгаж, иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.     

        Манай компанийн мэргэжлийн өндөр чадвартай хамт олон Монгол улс дахь болон олон улсын зах зээл дээрх байр сууриа өсгөж, зах зээл, цаг үеийн нөхцөл байдалд бүрэн нийцсэн тээвэр зуучийн үйл ажиллагааг чанарын өндөр төвшинд эрхэлж байгаа билээ.

      Бид бизнесийн ёс зүйг дээдлэн эрхэмлэж, зах зээлд шударга өрсөлдөн, хэрэглэгч, харилцагч, оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэж, урт хугацаанд тогтвортой, найдвартай хамтын ажиллах зарчим баримталдаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Ёс зүйг эрхэмлэгч мэргэжлийн баг байж, олон улсын логистикийн үйлчилгээг төгс илэрхийлнэ.

АЛСЫН ХАРАА

Эв эе, зорилгодоо нэгдсэн мэргэшсэн хамт олон тээврийн салбарын мэргэжлийн үйлчилгээний стандартыг тогтоож тэргүүлэгчийн байрнаас манлайлалийг түүчээлэнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

Мэргэжлийн баг

Зорилго, тэмүүллээрээ нэгдсэн чадварлаг ХАМТ ОЛОН

Шилдэг харилцаа

Хөгжил өөд хамтдаа тэмүүлэгч ХАРИЛЦАГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ

Шилдэг бизнес загвар

Байнгын сайжруулалт хөгжүүлэлтээр ирээдүйгээ бүтээх БИЗНЕС ЗАГВАР

Бидний түншүүд

Тантай хамтарч ажиллахдаа таатай байх болно.