7011-9008 info@prolog.mn

ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Авто замын тээвэр

Манай хамт олон улс хоорондын болон орон нутгийн авто тээврийн бүх үйлчилгээг ( энгийн, хүнд даацын, тусгай зориулалтын, авто кран ) зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр хүссэн газарт тань найдвартай тээвэрлэж хаалганаас хаалганд үйлчилгээг танд санал болгох болно.

Агаарын тээвэр

Дэлхийн аль ч хотоос Монгол руу, Монгол улсаас дэлхийн аль ч улс, хот руу бага овортой ачааг агаарын тээврийн шууд болон дамжин өнгөрөх нислэгүүдээр дамжуулан түргэн шуурхай найдвартай зохион байгуулах болно.

Далайн тээвэр

Монгол улс нь далайд гарцгүй гэдэг утгаараа хөрш улсууд болох БНХАУ, ОХУ болон Европын далайн боомтуудаар дамжуулан Төмөр зам, Агаар болон Авто тээвэрт шилжүүлэн ачих замаар Импорт, Экспортын ачаа барааг тээвэрлэж байна.

Төмөр замын тээвэр

Пролог Солюшн ХХК нь Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийг ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах нь компаний үйл ажиллагааны зонхилох нэгэн чиглэл юм.

Транзит тээвэр

Монгол Улсын газар зүйн байршлын онцлог, давуу талыг ашиглан авто болон төмөр замаар ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын газар нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийг ХАМГИЙН ХЯМД, НАЙДВАРТАЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ зохион байгуулахын зэрэгцээ хилийн боомт дахь өөрийн компанийн төлөөлөгчөөр дамжуулан  тээвэрлэлтийн мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй хүргэж байна.

Экспортын тээвэр

Манай хамт олон Монгол Улсаас экспортын үйл ажиллагааг бүх төрлийн тээврийн хэрэгслээр тогтмол гүйцэтгэдэг. Бид дэлхийн аль ч улс руу ноос ноолуур, арьс шир, тоног төхөөрөмж, хүнсний болон уул уурхайн бүтээгдэхүүн, төслийн томоохон ачааны тээвэрлэлтийг баримт бичгийн бүрдүүлэлт, бэхэлгээ, сав баглаа боодол, гаалийн бүрдүүлэлт зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээний хамт мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.

Түүвэр буюу цуглуулбар ачааны тээвэр /LTL, LCL/

Ачааны жин, хэмжээ, шинж чанар зэргийг үл харгалзан бүх төрлийн тээврийг ашиглаж бусад ачааны хамт богино хугацаанд, хямд зардлаар  тээвэрлэх боломжтой.