7011-9008 info@prolog.mn

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Авто тээврийн хүргэлтийн үйлчилгээ

Хот доторхи болон орон нутгийн автомашины тээвэрлэлтийн үйлчилгээг таны ачаа гарт тань хүрэх хүртэлх бүхий л хугацаанд хамгийн боловсронгуй, уян хатан үнийн нөхцөлөөр ачааны шинж чанар, онцлогоос шалтгаалан энгийн жижиг илгээмжээс эхлэн онцгой болон тусгай нөхцөл шаардсан бүх төрлийн ачаа, их даацын чингэлэгүүд, үнэ цэнэтэй ачаа болон тэсрэх дэлбэрэх ачааг харуул хамгаалалтан доор өргөн цар хүрээтэй тээврийн хэрэгслэлийн сонголттойгоор үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэн, үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу тохирсон хугацаанд нь, чанарын доголдолгүйгээр авто тээврийн хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна.

Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ

Ачаа тээвэрлэхтэй холбоотой бүх үйл явц нь нэг компаний хяналтан дор явагдах нь нэн тохиромжтой. Энэ нь баримт бичиг, мэдээллийн солилцоог хялбарчилж, тээвэрлэлтийн зохион байгуулалтыг хурдасгадаг.
Тээвэрлэлтийн бүх үе шатанд янз бүрийн нөхцөл байдал үүсч болзошгүй бөгөөд үүний үр дүнд ачаа эзэмшигчийн бараа бүрэн буюу хэсэгчлэн гэмтэх, алдагдах эрсдэлтэй байдаг.
Манай компани нь зөвхөн найдвартай, хариуцлагатай даатгалын түншүүдтэй хамтран ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ ачааны бүрэн аюулгүй байдлыг хангах үүднээс ачаа тээврийн даатгалын үйлчилгээг тогтмол санал болгож байна.

Терминалын үйлчилгээ

Улаанбаатар хотын баруун, зүүн, төвийн бүсүүдэд байршилтай нэг цэгийн үйлчилгээ бүхий гаалийн хяналтын бүсүүд мөн түүнчлэн бусад хилийн өртөө, боомтуудаар дамжуулан тээвэр-логистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Бүх төрлийн ачааг ачиж, буулгах, хадгалах, бэхлэх, эзэнд нь олгох, ачааг жинлэх
  • Импортоор ирсэн ачааг гаалийн баталгаат болон хяналтын агуулахаар дамжуулан ачааны бүрэн бүтэн байдлыг хангахуйцаар ачиж, буулгах
  • Дулаан болон ердийн агуулахад ачааг хадгалах
  • Тээврийн бичиг баримтын боловсруулалт, ачааг мэргэжлийн хяналт, гаалийн үзлэгт оруулах
  • Банк, санхүүгийн үйлчилгээ авах

Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ

Бид импорт ба экспортын гаалийн бүрдүүлэлтийг гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, бусад хууль тогтоомжийн дагуу таны алт мэт үнэт цагийг хэмнэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн бүх үйл явцыг бүрэн хяналтанд авснаар үндсэн бизнестээ анхаарах цаг хугацаа, боломжийг олгон таны ачааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйлчилгээг мэргэжлийн зөвлөгөөг хослуулан үзүүлж байна.