7011-9008 info@prolog.mn

Авто замын тээвэр

Манай хамт олон улс хоорондын болон орон нутгийн авто тээврийн бүх үйлчилгээг ( энгийн, хүнд даацын, тусгай зориулалтын, авто кран ) зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр хүссэн газарт тань найдвартай тээвэрлэж хаалганаас хаалганд үйлчилгээг танд санал болгох болно. Авто тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэхэд ачааны баглаа боодол, ачаа тээврийн даатгал, аюулгүй байдал хангасан бэхэлгээ хамгаалалт, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг нэмэлт үйлчилгээг мөн адил авах боломжтой.

Бид дараах улс орнуудаас өөрсдийн хамтран ажиллаж буй өөрийн итгэмжит туршлагатай агентуудаараа дамжуулан та бүхэнд бүх төрлийн авто тээврийн үйлчилгээг үзүүлэх болно.

  • ЕВРОП дахь хотуудаас Улаанбаатар хот хүртэл 14-20 хоногийн хугацаанд TIR Carnet олон улсын гаалийн дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр
  • БНХАУ-н бүх хотоос Эрээн/Замын-Үүд, Ганц мод/ Гашуун Сухайт, Улиастай/Бичигт, Сэхээ/Шивээ хүрэн зэрэг боомтуудаар дамжуулан хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй           ачааны тээвэр
  • ОХУ-н хотуудаас Монгол руу Хиагт/Алтанбулаг боомтоор дамжуулан хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй ачааны тээвэр
  • Хот хооронд болон хилийн боомтуудаас эцсийн цэг хүртэл чингэлэг, тоног төхөөрөмж, жирийн болон химийн, аюултай, хэтрүү овортой, хүнд жинтэй, гаалийн баталгаат гэх мэт бүх       төрлийн ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг тус тус зохион байгуулж байна.

Манай авто тээвэрт ашиглагдаж буй авто машинууд нь өөрсдийн жолоочийн болон тээврийн хэрэгслийн   даатгалд бүрэн хамрагдсан байдаг тул та өөрийн үнэ цэнтэй  ачаа бараагаа    ямар нэгэн эрсдэлгүй, найдвартай тээвэрлүүлэх боломжоор манай хамт олон хангаж үйлчлэхдээ таатай байх болно.

Европын холбооны улсуудаас авто машины тээвэр 

Э. Ану - Үжин

Тээврийн мэргэжилтэн

Бид Франц, Итали, Герман, Швед, Польш, Унгар, Чех зэрэг Европын Холбооны улсуудаас бүтэн машин болон түүвэр ачааны тээврийг богино хугацаанд найдвартай хийж үйлчилж байна .

УТАС: 9499-9013

И-мэйл: sales.1@prolog.mn

Оросын Холбооны Улсаас автомашины тээвэр 

Ч. Итгэл

Тээврийн мэргэжилтэн

Бид Оросын Холбооны Улсын бүх хотоос төмөр замаар бүтэн чингэлэг болон түүвэр ачаа, авто машинаар бүтэн машин болон түүвэр ачааны тээврийг богино хугацаанд найдвартай, тогтмол хийж үйлчилж байна.

УТАС: 9499-9106

И-мэйл: sales.2@prolog.mn

БНХАУлсаас автомашины тээвэр

О. Отгон

Тээврийн мэргэжилтэн

Бид БНХАУ – ын  бүх мужууд болон Хонконг, Тайвань, Малайз зэрэг улсуудаас төмөр зам, далай, авто замаар чингэлэгийн тээврийг богино хугацаанд найдвартай, тогтмол хийж үйлчилж байна.

УТАС: 9499-1270

И-мэйл: sales.4@prolog.mn

Мэдээлэл

АНУ, Канадаас Улаанбаатарлуу хямд тээвэр хийлгэх боломжтой боллоо.

АНУ, Канадаас Улаанбаатарлуу хямд тээвэр хийлгэх боломжтой боллоо.

Бид АНУ болон Канадын бүх хотуудаас АНУ-д байрлах агуулахууддаа таны ачааг хүлээж аван Америк - Инчеон - Улаанбаатар гэсэн маршрутаар агаарын тээврийг хийж байна. Бидэнтэй хамтарч ажилладаг агентууд дэлхийд мэргэшсэн тогтмол ачилттай байдаг.  Агаарын тээврийн...

                      Үнийн санал авах

Үнийн санал авах
Агаар, далай, төмөр зам, авто зам, түүвэр ачаа зэргийг бичнэ үү.

Холбоо барих

+976 - 7011-9008

Marketing@prolog.mn

Даваа - Баасан: 9.00 - 18.00

Бямба, Ням амарна.