Түүвэр ачааны тээвэр

LTL Цуглуулбар ачааны машин тээвэрлэлт

  • Европын орнуудаас Германы Берлин, Чехийн Оломоуц, Литвийн Вильнюс, Польшын, Познан  дахь агуулахад (тусгай нөхцөл шаардсан, хурдан муудаж гэмтэх, аюултай ачааг цуглуулан) 7-10 хоног тутамд Монгол руу TIR carnet олон улсын гаалийн дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл бүхий авто машинаар тээвэрлэн 14-18 хоногт Улаанбаатарт хүргэдэг.
  • ОХУ-с Хиагт/ Алтанбулаг боомтоор дамжуулан бүх төрлийн цуглуулбар ачааг түргэн шуурхай тээвэрлэнэ.
  • БНХАУ-н бүх хотоос Шанхай, Гуанжоу, Тяньжин, Бээжин, Эрээн дэх агуулахад (тусгай нөхцөл шаардсан, хурдан муудаж гэмтэх, аюултай) ачааг цуглуулан 7-10 хоног тутам Улаанбаатар руу авто машинаар тээвэрлэдэг.

LCL Цуглуулбар ачааны чингэлэг тээвэрлэлт

  • Ази, Америк, Австрали, Европын орнуудаас агаар болон далайгаар тээвэрлэгдэн ирсэн ( тусгай нөхцөл шаардсан, хурдан муудаж гэмтэх, аюултай) транзит болон Солонгосын экспортын ачааг Инчон боомтод цуглуулж, чингэлэгт шилжүүлэн ачдаг бөгөөд чингэлэг нь Инчон боомтоос долоо хоног тутам хөдөлж, Улаанбаатарт 5-7 хоногт ирдэг.
  • Европын орнуудаас Германы Берлин, Чехийн Оломоуц дахь агуулахад ачааг цуглуулан 10-14 хоног тутам Улаанбаатар руу чингэлэг тээвэр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатарт 21-25 хоногт ирдэг.
  • БНХАУ-н бүх хотоос Шанхай, Гуанжоу, Тяньжин, Бээжин, Эрээн дэх агуулахад ( тусгай нөхцөл шаардсан, хурдан муудаж гэмтэх, аюултай ) ачааг цуглуулан 7-10 хоног тутам Улаанбаатар руу чингэлэг тээвэр зохион байгуулдаг.

  • Хонг Конгоос Улаанбаатар руу 7-10 хоног тутам цуглуулбар ачааны чингэлэг тээврийг зохион байгуулж, 20-22 хоногт тээвэрлэгдэн ирдэг.