Агаарын ачаа тээвэр гэж юу вэ?

Олон улсын агаарын ачаа тээвэрлэлт гэдэг нь шилжүүлэн ачилт ба түр буулт хийж буй эсэхээс үл хамааран, нэг орны нутаг дэвсгэрт байгаа ачилт хийх цэгээс нөгөө орны нутаг дэвсгэрт байгаа буулгах цэгийн хооронд нисэх онгоцоор үйлдэж буй тээвэрлэлтийг хэлнэ.

Энэ төрлийн тээвэрлэлт нь богино хугацаанд түргэн хүргэх ачаа, хурдан мууддаг хүнсний зүйлс, цэцэг болон бусад ачаа барааг тээвэрлэхэд ашигладаг байна.

Агаарын тээврийн давуу тал

  • Өндөр үнэтэй, бага хэмжээний бараа тээвэрлэхэд тохиромжтой.
  • Бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах эрсдэл бага.
  • Хурдан шуурхай
  • Дунд зэргийн эсвэл холын зайнд тээвэр хийхэд ашигтай.

Агаараар тээвэрлэх ачааны төрлүүд

Үнэт ачаа

  • Алт, мөнгө зэрэг үнэт металл
  • Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас
  • Урлагийн бүтээл, музейн үзмэр
  • Археологийн олдвор, түүхийн дурсгалт зүйлс
  • Шинжлэх ухааны бүтээл, дээж, сорьц гэх мэт

Түргэн муудах ачаа

  • Далайн бүтээгдэхүүн
  • Амьд цэцэг, жимс гэх мэт

Ковид-19 цар тахлын энэ онцгой үед та дэлхийн аль ч улс орноос Инчеон боомт хүртэл ачаа бараагаа 1-2 хоногт тээвэрлүүлээд Инчеоноос Улаанбаатар хүртэл 4 хоногийн хугацаанд далай-төмөр зам хосолсон шуурхай тээврээр 4-5 хоногийн дотор хүргүүлэн авч ирэх боломжтой болох юм. Ингэснээр та богино хугацаанд яаралтай тээвэрлүүлэх шаардлагатай байгаа ачаа бараагаа 7-10 хоногийн дотор хүлээн авах боломжтой болох юм.

Хэрхэн агаарын ачаа тээврийн үйлчилгээ авах вэ?

Аливаа тээврийн үйлчилгээг авахын тулд хамгийн түрүүнд бидэнд ачааны мэдээлэл, хаанаас хаашаа тээвэрлэлт хийлгэх талаар мэдээлэлийг өгөх хэрэгтэй байдаг. Үүний дараа бид таны ачааг тээвэрлэх үнийн санал, тээвэрлэлт хийх нөхцөлүүдийг боловсруулдаг байгаа.

Агаарын тээврийн үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу

Агаарын тээврийн мэргэжилтэнтэй холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу